Гадаад мэдээДЭЛХИЙ

Саран дээрх Энэтхэгийн хөлөг дахиж асахгүй байх магадлалтай

Энэтхэг улсын “Chandrayaan-3” пуужин наймдугаар сарын 23-ны өдөр саран дээр очиж, “Pragyaan” хөлгийг сарны өмнөд туйл дээр газардуулсан билээ.

Тус хөлөг даалгавраа гүйцэтгэж дууссан тул Энэтхэгийн Сансар судлалын алба унтуулах горимд шилжүүлсэн юм. Гэвч саяхныг хүртэл саран дээр шөнийн цикл явагдаж байсан тул “Pragyaan” хөлөг тэсгим хүйтэн олон цагийн өдрийн турш унтах горимд байснаар дахин асахгүй байх эрсдэл тулгарчээ.

Pragyaan хөлөг

Саран дээрх нэг шөнө болон өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг. Өнгөрсөн баасан гарагт /2023.09.22/ Энэтхэгийн Сансар судлалын агентлаг саран дээр өдрийн цикл эхэлсэн тул “Pragyaan”-тай холбогдохыг оролдсон ч ямар нэгэн дохио хүлээн аваагүй байна.

Эрдэмтэд саран дээрх өдрийн цикл дуусах хүртэл хөлөгтэй холбоо тогтоож, асаахаар оролдсоор байх болно гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ Энэтхэгийн Сансар судлалын агентлагийн захирал Киран Кумар өнгөрөх цаг тутам бүр хөлөг дахин асах магадлал багасаж байгаа гэдгийг “BBC” агентлагт хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button