Гадаад мэдээДЭЛХИЙ

Транснас: 1984 онд төрсөн ч өөрийгөө 28 настай гэдэг Япон залуу

Трансжендер гэх ойлголтыг хүн болгон мэднэ. Биологийн хүйсээ солиулж эсрэг хүйстэн болсон бол трансжендер гэж нэрлэдэг билээ. Тэгвэл 39 настай Япон залуу өөрийгөө транснастай хүн хэмээн тодорхойлж, 1984 онд төрсөн хэр нь 28 настай гэж үздэг байна.

Кёото хотын оршин суугч Жэки “Abema Prime” нэвтрүүлгээр орсныхоо дараа олны анхаарлыг татах болжээ. 1984 оны 1-р сарын 15-нд төрсөн Жэки долоон жилийн өмнө ажил дээр нь тохиолдсон таагүй явдлаас болж транснастай болох аяллаа эхлүүлсэн гэв.

Нийгмийн хүлээлт, шүүмжээс дарамт мэдэрсэн тэрбээр өөрийнхөө зан чанарт нийцсэн настай болохоор шийджээ. Жэки "Надад залуухан үлдэх хүсэл маш их төрсөн. Дараа нь 28 настай байх нь хамгийн тааламжтай гэдгийг олж мэдсэн юм. Миний хувийн төлөвшил болон залуухан зан чанарыг минь цогцлоосон нас" гэж хэлсэн байна.

Түүний албан ёсны бичиг баримтууд дээр жинхэнэ нас нь байдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралаа 28 настай залуу шиг өнгөрөөдөг аж.

Эх сурвалж: Yahoo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button