Тойм, анализ

Жагсаалт тэргүүлэх марофан

"Намын дарга нар мэдрэмжээ цуглуулж байна"

УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдэх парламент тойргоос сонгогдсон 78, жагсаалтаар нэрлэгдэх 48 гишүүн, нийт 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуулиа өөрчлөөд буй. Энэ дагуу улс төрийн намууд 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр дотоод бэлтгэлээ хангаж эхлээд байна.

Утгачилбал, жагсаалтад ямар дарааллаар хэрхэн дэсэлж, тойргуудад хэн хэнийг дэвшүүлж байж, парламент дахь суудлаа ахиулах уу гэдэг нь намуудын жинхэнэ мэдрэмжийн, тооцооллын, стратегийн асуудал болоод байна. Чухам иймээс л МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 21 аймгаа тойрч, АН, ХҮН намууд орон нутгийн ажлаа эрчимжүүлэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн монгол орноо гороолоод байна.

Тэд энэ өдрүүдэд тойргийн мандат, жагсаалтын дэслэлийг хамгийн ихээр тунгааж, яг бодит нөхцөл байдал дээр сонгогчдын уур амьсгал хэр байгааг түншиж яваа юм. Ийм байдлаар УИХ-ын намрын чуулганы эхэнд жагсаалт ба мандатын ерөнхий дүр зураг намын дарга нарын цээжинд бий болно гэгдэж буй.

Монгол Улсад дээд шүүхийн бүртгэл бүхий 37 улс төрийн нам эвсэл бий. Энэ удаагийн редакцийн бичвэрээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд гол нөлөөллийг үзүүлэх чадамж бүхий улс төрийн намуудын жагсаалтыг хэн хэн тэргүүлэхээр яригдаж буй талаарх прогнозыг онцолж байна.

Урьдач мэдээлэл: 2012 оны УИХ-ын сонгуулийн намуудын жагсаалтын дэс

Дээрх жагсаалтын дэсээс харвал, МАН, АН, ИЗНН, МАХН-МҮАН нэгдлүүд жагсаалтын нэгдүгээр эрэмбэд тухайн үеийн НАМЫН ДАРГА НАР багтжээ. Хоёрдугаар дэст З.Энхболд, У.Хүрэлсүх, С.Дэмбэрэл, Ч.Улаан тэргүүтэй намдпаа нөлөө бүхий, тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайд зэрэг хүмүүсийг эрэмбэлсэн байна.

АН-ын хувьд жагсаалтын эхний тавт Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг зэрэг идэр насныхныг сонгож байсан бол МАН Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гэсэн ахмад улс төрчдөө эрэмбэлж байжээ.

УИХ-ын 2012 оны холимог тогтолцоот сонгуулийн дүнгээр ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл, МАХН-МҮАН нэгдлээс Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ч.Улаан тэргүүтэй гишүүд багтаж байв.

-2024 онд намууд жагсаалтаа хэнээр эхлүүлэх вэ-

Нэг. МАН-ын жагсаалтыг Г.Занданшатар тэргүүлэх хувилбар

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшинэ, хуучин мандатаа эзэмшинэ гэдгээ намынхандаа илэрхийлсэн байдаг. Тэрбээр Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар зэрэг тойрогтоо дараалан сонгогдсон гишүүдэд мандат олгоно гэдэг нь үндсэндээ тодорхой болоод байна.

Тэгэхээр МАН-ын жагсаалтыг намын дарга нь тэргүүлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатараар эхлүүлэх хувилбар хамгийн түрүүнд яригдах юм. Г.Занданшатарын хувьд Баянхонгор аймагт хоёр дараалан ялалт байгуулж, спикерийн албан тушаалыг парламент дамнуулан хашиж буй онцлогтой.

Хэдий тийм ч Баянхонгор аймагт АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэвших хувилбар яригдаж буй энэ үед эрх баригчид нэр хүндээ хадгалах үүднээс спикерээ жагсаалтад оруулчих боломжтой. Түүний хувьд жагсаалтад орох асуудлыг намын даргатайгаа зөвшилцсөн гэгдэж буй ч саяхан тэд Баянхонгор аймагт хамт ажилласан нь анхаарал татах өнцөг юм.

Хоёр. Нэр дэвшээд унах эрсдэлтэй тул Л.Гантөмөр жагсаалтаа тэргүүлэх хувилбар

АН холимог тогтолцоот сонгуульд өрсөлдөхдөө намын даргаа жагсаалтад оруулсан түүхтэй. Тэгэхээр энэ уламжлалаа Л.Гантөмөрийн хувьд хадгалаад явчих бүрэн боломжтой гэж харагдаж буй. Тэрбээр АН-ын даргын суудлыг авах үеийн нэр хүндийн рейтинг нь харьцангуй суларч, БЗС-гаас өөрийн охиндоо зээл авсан асуудлаас үүдэн, судалгаа нь муу дүнтэй гарсан гэх мэдээлэл бий.

Саяхан намынхаа улс төрийн бодлогын шийдвэр гаргах эрхийг тэргүүн дэд дарга С.Баярцогтод шилжүүлж буйгаа мэдэгдсэн. С.Баярцогтын хаших албан тушаал нь мандат хуваарлилт дээр хамгийн том эрх мэдлийг эдлэх тул Л.Гантөмөр намын дарга нэртэй симбол дүр болоод байна.

Энэ ч үүднээс 2024 оны сонгуулиар тэр жагсаалтаар УИХ-д сууж, намын лидерийн нөлөөллийг фракциудыг зангидаж чадах С.Баярцогтод атгуулахаар харагдаж буй.

Гурав. Тойргоо "услалгүй" хаясан Т.Доржханд жагсаалтаар гишүүн болох хувилбар

ХҮН намын хувьд саяхан удирдлагын багаа шинэчилж, "боловсролтой" имидж бүрдүүлэх болов. Хөшигний ард уг намыг аль нэг улс төрийн намтай нэгдэж, сонгуульд өрсөлдөх хувилбар нэлээд яригдсан. Гэвч намын пи-арыг нь харахад тэд дангаар орохыг чухалчлах өнгө аястай байна.

Нөгөө талаар 2016 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдахаар яригдаж байх үед шинэхэн байгуулагдсан ХҮН-ынхан жагсаалтын эхний таван эрэмбээ 3-5 тэрбумаар үнэлж, уг операцыг Т.Доржханд удирдсан талаар нам дотроос нь мэдээлэгдэж байв.

Тийм үнэ цэнэтэй суудлаа энэ удаа намын даргын хувиар Т.Доржханд тэргүүлэх хувилбар яригдаж буй. Тэрбээр Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон хэдий ч С.Одонтуяа гишүүний нэгэн адил тойргоо "услалгүй" хаясан тул судалгаа нь нэлээд муу гарсан гэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 27, 2023 09:02

Зандаа ич

Зочин
Зочин
9 сар 27, 2023 09:16

МАН-ын жагса�##�тыг хулгайч Чойжилсүрэн тэргүүлэхээр болж байгаа. Ямарч шаардлага хангахгүй Кампучи компанид ТТ цахилгаан станцыг өгч МАН -ын сонгуулийн мөнгийг босгож өгөх үүрэг хүлээсэн тэрнийхээ төлөө үхэн хатан зүтгэж байгаа гэсэн яриа гадуур их байна. Сонсноо бичлээ

Зочин
Зочин
9 сар 27, 2023 10:14

Доржханд шиг мангар барааныг дахин сонгохгүй

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 27, 2023 10:21

ХУЙВАЛДАЖ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙСНИЙ ХИШИГ БУЯНЫГ ХҮРТЭХ НЬ ДЭЭ. ТА НАРТАА ГЭДСЭЭ ХАГАРТЛАА ИДЭЖ, БАЯЖИХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Зочин
Зочин
9 сар 27, 2023 14:49

Жагса�##�т гэдэг юмаар сонголтгшйгээр сонгогдоод орж ирэхийн төлөө л энэ хэд үхэн хатан зүтгэсэн. Шанд нь Доржханд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг авч хүмүүсээ томилуулах

Зочин
Зочин
9 сар 27, 2023 15:22

Хүүе энэ зандка чинь тогшихоос өөрийг хийгээгүй нүд нь анивчаад з�##�хсан нойрмог юм л сууж бдагшд

Зочин
Зочин
9 сар 28, 2023 06:32

ЭНЭ ДОРЖХАНД БОЛОВСРОЛТОЙ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АРХИЧИН

Холбоотой мэдээ

Back to top button