ДЭЛХИЙ

ОХУ: Допингоос болж Олимпод оролцох эрхээ хасуулсан цор ганц улс

Допингийн асуудлаас болж Монгол Улс олимпод цагаан туг дор оролцох эрсдэл үүссэн байгаа. Өнгөрсөн баасан гарагт /2023.09.22/ Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) хуралдаж Монгол Улсыг ажиглалтын жагсаалтад оруулж, дөрвөн сарын дотор залруулга хийж чадах эсэхийг нь харах болсон.

Допингийн асуудлаас болж улсынхаа тугийг мандуулах эрхээ алдсан цорын ганц орон бол ОХУ юм. Үүний улмаас 2018 оноос хойш Допинг хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон тамирчид ОХУ-ын Олимпын хорооны далбаан дор оролцдог болжээ.

ОХУ допингоо нуун дарагдуулсан

2015 онд хэд хэдэн Орос тамирчид “WADA”-д төрөөс допингийг санхүүжүүлдэг болохыг харуулсан баримт үзүүлжээ. Тухайн үед ОХУ-ын Засгийн газар энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээж, дасгалжуулагчдыг буруутгаж байсан юм.

Харин 2016 онд Москва дахь ОХУ-ын допингийн эсрэг лабораторийн  дарга асан Григорий Родченков шүгэл үлээсэн байна. Тэрбээр лабораторийн ажилчид нь ФСБ-тэй хамтран эерэг хариу өгсөн олон зуун допингийн тестийг нуун дарагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Үүний улмаас Олон улсын олимпын хороо ОХУ-ыг төрийн далбаатайгаа 2018 оны өвлийн олимпод оролцохыг хориглосон байдаг. Гэхдээ тус наадамд допинг хэрэглээгүй Орос тамирчид олимпын хорооны туг дор оролцсон билээ.

Дахиад баримт илэрсэн

“WADA” 2019 оны арван нэгдүгээр сард ОХУ-ын допингийн эсрэг лаборатори тус жилд эерэг байж болзошгүй олон зуун шинжилгээний хариуг мэдээллийн сангаас устгасан болохыг илрүүлсэн юм.

Дараа нь, 2019 оны арван хоёрдугаар сард “WADA” ОХУ-ыг 2022 оны арван хоёрдугаар сарын 16-ний өдөр хүртэлх бүх олон улсын спортын тэмцээнүүдэд оролцохыг хориглох шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийг “WADA”-гийн тухайн үеийн ерөнхийлөгч Крэйг Риди “Тамирчдынхаа сайн сайхны төлөө, спортын шударга байдлын төлөө үйлдлээ цэгцэлж, дэлхийн допингийн эсрэг агентлагт дахин нэгдэх боломжийг ОХУ-д бүрэн олгосон. Гэсэн боловч хууран мэхлэх, үгүйсгэсэн байр сууриа хадгалж үлдэхээр шийдсэн” гэж хэлж байсан юм.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-27 13:07

boh

Холбоотой мэдээ

Back to top button