Улс төрийн халуун сэдэв

Д.Наранхүү үнэхээр хувирсан уу

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх Д.Наранхүүг нүүрээ хувиргах мэс засалд орж, танигдахгүй болтлоо хувираад байхад нь урд хөршид саатуулсан талаар хууль хяналтынхан мэдээлэл шидээд байв.

Улмаар Д.Наранхүүг Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох "Шувуу" арга хэмжээний хэрэгжилтийн нэг хэсэг болгон, эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулахаар урд хөршид Х.Нямбаатар сайд нар тухайлан ажилласан юм.

Түүнийг агаарын тээврээр авчрахад нүүр нь танигдахгүй, зөвхөн хурууны хээгээрээ мэдээлэл нь баталгаажсан гэх мессижийг хууль хяналтын эх сурвалжууд энэ өдрүүдэд өгч байлаа. Д.Наранхүүгийн эх орноосоо явсан үеийн зураг болон одоогийн зургийг өчигдөр орой /2023.09.27/ манай редакц олон нийтэд ил байршуулсан.

Медиа орчинд "Сахал үс нь ургаж, бууралтсанаас өөрөө онцын хувирал алга байхад мэдээлэл өгөгчид хэт сүр оруулсан байна" гэх шүүмжлэл одоогийн төрх нь ил болсноос хойш өрнөж байна.

Мөнхүү Д.Наранхүүгийн зураг сошиалд ил болсон асуудлаар редакциуд руу хамаарал бүхий иргэн холбогдож, "Гэм буруу нь тогтоогдоогүй байхад зургийг нь нийтлүүлмээргүй байна" гэх хүсэлт тавьж байсан нь анхаарал татаж буй.

Д.Наранхүүгийн одоогийн төрхийг ажиглахад нүдний давхраа арилгасан, үс нь бууралтаж, сахал нь ургасан хэв шинж буйг харж болно. Түүнийг авлигад зуучилсан, мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татан, саатуулан шалгах ажиллагааг үргэлжлүүлэх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 27, 2023 09:37

zugeer l bna heterhii buu surjigne nuambator

Иргэн
Иргэн
9 сар 27, 2023 12:10
Reply to  Зочин

Харин тийм один чёрт л бна

Зочин
Зочин
9 сар 27, 2023 09:43

Хэвээрээ л байна

Зочин
Зочин
9 сар 27, 2023 10:14

sahal tavisan bnshdee muu nohoi chin kk

Зочин
Зочин
9 сар 27, 2023 11:26

Нүүрснээс олсон мөнгөө хаана яаж хадг�##�на даа гэж өдөр шөнөгүй бодож стрессдэж явсаар бүр амархан хөгширсөн байна.

Зочин
Зочин
9 сар 27, 2023 11:45

энэ хүн бол ашигтай ажиллахын төлөө хөдөлмөрлөсөн компаний захир�##� харин тэр раднаасадынхаа тухай үнэн мөнийг хэлээд ялаа багасгуулах хэрэгтэй

Зочин
Зочин
9 сар 27, 2023 11:46

Хамгийн гол нь жинхэнэ авлигыг авсан төрийн өндөр �##�бан туша�##�танд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй туг тахиад гол эзэн мултрах бий

Зочин
Зочин
9 сар 27, 2023 11:59

Раднаасэд хэзээ нэгэн цагт баригдаж ял авахаа мэдээд хөөн хэлэлцэх хугацааг өөрлөхөөр амьь тавьж өөрчилсөн. Хууль өөрчилсний дараа бүүрч их дураараа дурьгиж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж хүмүүс шуугиж бна. Энэ баригдаад ирсэн хүн бол зүгээр л золионы хүн байх арга ядаад гадаадруу зугтжээ одоо бүх зүйлийг үнэнээр нь хэлэх л үлдсэн нуугаад байх юм бол гэрчийг яах ч юм билээ

Зочин
Зочин
9 сар 27, 2023 13:02

Нүүрснийхэн ЗГ ыг унагах гэж оролдож бна засгаа дэмжнээ Раднаасд Хүэлбаатар нар амь нь давчдаж бна

Монгол
Монгол
9 сар 27, 2023 13:04

Засгийн газар хуулийн байгууллагууд нь нэг хүнийг ингэж дураараа яллаж доромжилж болохгүйлдээ НҮБд хандах хэрэгтэй гэр бүл нь

Зочин
Зочин
9 сар 27, 2023 14:51

Хөгширсөн л байна

Зочин
Зочин
9 сар 27, 2023 15:19

Хулгайч хийснээ бодсоор бгаад нүдээ давхраагүй болгоно гэж байхгүй ийм усан бол зураг нь танигдах л бсан хулгайч нарийн арга нарийсаад бгаа шүү няба сайдаа

Зочин
Зочин
9 сар 27, 2023 18:02
Reply to  Зочин

Зохион байгуул�##�ттай идэлт ямар сайндаа л гоо сайхны хаг�##�гаанд орж байхав хэцүү ч юмаа даа хүний шун�##�

Зочин
Зочин
9 сар 27, 2023 18:46

Үсэн нүүртэй өтөн царайтай

Sky
Sky
9 сар 28, 2023 00:41

Шонд өлгөж шоронд хатаа

Зочин
Зочин
9 сар 29, 2023 21:43

Хөөрхий хүний газар их ядарсан л бна шт

Туул
Туул
9 сар 30, 2023 10:45

Гадаад төрхөө өөрчлөх нь ял завших нэг арга байж болох уу? Энэ т�##�ын хуулийн дүрэм,журам,за�##�т гэж байдаг уу?

Зочин
Зочин
9 сар 30, 2023 12:48

Nyamba songuulin show hichih yumaa

Зочин
Зочин
9 сар 30, 2023 12:51

Eguur tanar l huni zurgiig duraraa olon niited tavisan shdee

Холбоотой мэдээ

Back to top button