Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины армид алуулсан гэх Хар тэнгисийн флотын командлагч бичлэг дээр гарав

Украины армийн тусгай хүчин мягмар гарагт /2023.09.26/ ОХУ-ын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколовыг хөнөөсөн гэж мэдэгдсэн.

Тэгвэл Оросын төрийн өмчит телевизээр адмирал Соколов Батлан хамгаалахын удирдагч нарын уулзалтад алсаас, видео дуудлагаар оролцож байгааг харуулжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны нийтэлсэн бичлэг, гэрэл зургууд дээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, бусад армийн дарга нартай биечлэн уулзаж буй дүр зураг үзэгдсэн аж.

Бичлэг дээр Соколов огт үг хэлээгүй, чимээгүй сууж байв. Гэхдээ тус бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Бичлэг цацагдсаны дараа Украины тусгай хүчин өөрсдийн Телеграм хуудас дээр “Оросууд Соколов амьд гэдгийг харуулах гэсэн бичлэг яарч, сандран нийтлэхэд хүрлээ. Манай ажилчид энэ мэдээллийг тодруулж байна” гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-27 19:09

Үхсэн хүн дуугархуу путлэр новшоо

Зочин
Зочин
2023-09-28 07:54

Украйныг бушуухан дуусгаачээ

Холбоотой мэдээ

Back to top button