НИЙГЭМНийгэм мэдээ
Баян-Өлгий: Бураатын даваа цасанд дарагдаж, автомашинууд боогджээ

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий болон Ховд аймгуудын нутгаар их хэмжээний цас орж хүйтэрчээ. Ховд аймгийн зарим суманд 27мм хүртэлх хэмжээтэй цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Алтай суманд -15 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн нь байсан аж.
Улмаар их хэмжээний цасны улмаас зарим даваанд автомашинууд цасанд боогджээ.
Тодруулбал, Ховд-Баян-Өлгий чиглэлийн Бураатын даваааны зам цасанд дарагдсанаар автомашинууд зорчих боломжгүй болсон байна.
27-нд буюу өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо болон нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй.
Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул жолооч, зорчигчдыг сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.