Иракт хуримын үеэр гал гарч 113 хүн амь үрэгдэж, 150 хүн бэртжээ

Иракийн Ниневех мужийн Хамдания дүүрэгт болсон хуримын үеэр гал гарсны улмаас 113 хүн амь үрэгдэж, 150 хүн бэртсэн байна. Ниневех мужийн амбан захирагчийн орлогч Хассан аль-Аллах “Reuters” агентлагт хэлэхдээ 113 хүн нас барсан гэжээ.
Харин тус улсын төрийн өмчит хэвлэл амиа алдагсдын тоо 100-д хүрч, 150 хүн шархадсан хэмээн мэдэгдсэн байна. Хуримын ёслол болж байсан танхимд салют буудуулсны дараа гал гарч эхэлсэн гэж орон нутгийн иргэний хамгааллын алба мэдэгдсэн аж.

Галаас зугтсан 34 настай Имад Йохана “Гал дүрэлзэж, танхим шатаж байсан. Танхимаас гарч чадсан хүмүүс байгаа. Гэхдээ галаас зугтаж чадсан хүмүүс ч гэсэн гэмтсэн” гэж хэлжээ.
Урьдчилсан мэдээллээр ёслол болж байсан барилгыг шатамхай материалаар хийсэн нь түргэн нурж унахад нөлөөлсөн байна. Ослын газарт байсан гэрчүүд хэлэхдээ гал 22:45 минутын орчим, олон зуун хүн байшин дотор цугларсан байхад эхэлсэн гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Базарваань хохимой өдөр таарсан юм шиг бодмоор юм бна шүү