УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ-ынханд баривчлагдсан Д.Наранхүүг цагдан хорих саналыг прокурор шүүхэд гаргаагүй байна

Хил гараад зүсээ хувиргасан гэх Д.Наранхүүг БНХАУ-ын тал эх орноосоо албадан гаргаж, манай хууль сахиулагчдад өчигдөр /2023.09.26/ хүлээлгэн өгсөн. Түүнийг 16.00 цагт хүлээн авч, гал тэргээр тээвэрлэн шөнийн 02.00 цагт Улаанбаатарт авч ирсэн гэх.

Ирсэн даруйд нь АТГ-ынхан баривчилсан бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу 48 цагийн хугацаатай хорихоор болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Тодруулбал, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг прокурор шүүхэд шуурхай хүргүүлж, шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд:

31.5.2 Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ.

31.5.3.Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ.

Одоогоор прокурорын байгууллагаас шүүхэд цагдан хорих саналыг ирүүлээгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

нээх сүртэй барилаа авчирлаа ч гэх шиг Тэгээд юу болдогын Хорисон болж бгаад суллана Тийм л үйлдэл давтагдах биз

Зочин
Зочин

Энэ хүнийг баривчлах шийдвэр гаргуулахгүй байж чадаж байгаагаас харахад Нүүрсчид мөн ч хүчтэй бнаа!!!
Явж явж Хүрэлсүх, Баттулга хоёр л ийм бяртай бай
гаа даа !!!

Зочин
Зочин

yamar zurchiltei hun be . yasiimbe . ogt tailbargui tul gyjirdeed bgaa umshig

Зочин
Зочин

Цагдан хорих хэрэгтэй ш дээ өмхий хулгайч луйварчингуудыг

Зочин
Зочин

Нүүрс бол Монголын баялаг. Тэжээгч. Тиймээс нүүрсний эзэн нь Монголын эзэн.

Зочин
Зочин

Эх орончдыг яамарч шийдвэргүй бариж, там�##�ж, хоридог шигээ байгаач ээ! Төрийн мафжсан шунаг хулгаачуудаа!

Зоч
Зоч

Энэ хулгайч луйварчид гэсэн сүлжээ, пирамидын орой явж явж Хүрэлсүх болдог гэдэг нь үнэн байх шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button