Дональд Трамп хөрөнгөө олон зуун сая ам.доллароор хөөсрүүлж мэдүүлсэн гэв

Нью-Йорк хотын шүүгч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг банк болон даатгалын компаниудад хөрөнгөө мэдүүлэхдээ олон зуун сая ам.доллароор хөөсрүүлсэн гэж дүгнэжээ.
Тус хотын Ерөнхий прокурор Летитиа Жеймс өнгөрсөн есдүгээр сард 2011-ээс 2021 оны хооронд хөрөнгийнхөө талаар худал мэдээлсэн гэж Трампыг хоёр хүүтэй нь хамт шүүхэд өгсөн байна.

Жеймсийн үзэж буйгаар банкны зээл гаралт, даатгалын нөхцөлөө сайжруулж, төлөх татвараа бууруулахын тулд бизнесийн бүртгэл болон санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэн аж.
Энэ хэрэгт холбогдох шүүх хурал ирэх даваа гарагт /2023.10.02/ эхэлж, арван хоёрдугаар сар хүртэл явагдана. Ерөнхий прокурор Жеймс Трампт 250 сая ам.долларын торгууль, Нью-Йорк мужид бизнес эрхлэх эрхийг нь хаах шийтгэл оноох зорилготой байгаа юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.