ДЭЛХИЙСПОРТ

“Ханжоу 2022”: Монгол Улсын жүдогийн шигшээ баг хүрэл медаль авлаа

Энэ жилийн Азийн спортын их наадам Ханжоу хотод болж байгаа билээ. Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хамгийн сүүлийн өдөр юм. Сүүлийн өдөр холимог багийн төрлөөр орон орнууд медалийн төлөө өрсөлддөг. “Ханжоу 2022” наадамд холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

Тэгвэл Монгол Улсын баг тамирчид эхний барилдаандаа БНХАУ-ын шигшээ багт 4:3-ын харьцаатай ялагдсан байна. Дараа нь манай бөхчүүд Тайландын багтай өрсөлдөж 4:0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.

Тэгвэл Монголын шигшээ баг БНСУ-ын тамирчидтай хүрэл медалийн төлөө барилдаж 4:1 харьцаатай хожсон байна.

Эх сурвалж: hangzhou22.cn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button