Гадаад мэдээДЭЛХИЙ

“Amazon” компани барааныхаа үнийг хөөсрүүлсэн хэрэгт холбогджээ

Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүрийн компани “Amazon” барааныхаа үнийг хөөсрүүлсэн хэрэгт холбогдсон байна.

АНУ-ын Холбооны Худалдааны комисс болон 17 муж тус компанийг байр сууриа урвуулан ашиглаж, платформ дээрээ болон гадуур үнийн хөөргөдөл үүсгэн, өрсөлдөөнийг боомилсон гэж шүүхэд өгчээ.

Заргыг Вашингтон мужийн шүүхэд гаргасан байна. Тус мужид “Amazon” компанийн төв оффис байрладаг юм. Холбооны Худалдааны комисс 17 мужтай хамтран тус компанийг монополын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж буй.

Шүүхэд мэдүүлсэн бичгээс харвал зарга үүсгэгч тал “Amazon”-ыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглон, монопол хяналтыг нь сулруулж, өрсөлдөөнийг сэргээх шийдвэр гаргахыг Вашингтоны шүүхээс хүссэн байна.

Холбооны Худалдааны комиссын дарга Лина Хан “Шүүхэд гаргасан гомдолд Amazon компани платформ дээр нь худалдаа хийдэг олон арван сая Америкчууд болон мянга мянган бизнес эрхлэгчдэд үйлчилгээгээ дордуулж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд монопол эрх мэдлээ ашиглаж буйг харуулсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button