Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д төрөлт урьд өмнө байгаагүй доод хэмжээнд хүрчээ

Лхагва гарагт /2023.09.27/ Өмнөд Солонгосын нийтэлсэн тоо баримтаас харвал долоодугаар сард тус улсад шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо урьд өмнөх долоодугаар саруудад байгаагүй доод хэмжээнд хүрсэн байна.

“Statistics Korea” байгууллагын гаргасан мэдээллээр бол долоодугаар сард 19,102 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн 1981 онд тус улс төрөлттэй холбогдох мэдээллийг цуглуулж эхэлснээс хойш долоодугаар сард бүртгэгдсэн хамгийн бага төрөлт байжээ.

Өмнөд Солонгост төрөлт сүүлийн жилүүдэд тогтмол унасаар ирсэн. Гэхдээ долоодугаар сарын төрөлтийн тоо 20 мянгаас доошилсон анхны тохиолдол энэ болсон байна. Энэ жил гарснаас хойш БНСУ төрөлт маш бага бүртгэгдэж байгаа юм.

Төрөлт буурч буйгаас гадна Өмнөд Солонгосын нийгэм хурдацтай хөгширч байгаа. Тус улсын хүн ам зүй 2022 онд анхны удаа 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 9 сая давжээ. Өрөөр хэлбэл хүн амынх нь 18.4 хувийг ахмад насны иргэд бүрдүүлдэг болсон байна. 2025 он гэхэд хүн амын 20 хувийг ахмадууд бүрдүүлнэ гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-28 19:38

МОНГОЛООС ХЭЭЛТҮҮЛГИЙН БРИГАД ТОМИЛЬЁО МОНГОЛЧУУД ОЧИХОД ГАНЦ ДАРААД Л БӨМБӨГ ЗАЛГИУЛНАА СОЛОНГОСЧУУДАА МОНГОЛ ЗАЛУУСААР ХҮҮХЭД ХИЙЛГЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА ТӨЛБӨР ӨНДӨР ШҮҮ

Зочин
Зочин
2023-09-28 23:13
Reply to  Зочин

Хуц

Холбоотой мэдээ

Back to top button