УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дэд сайд Н.Тавинбэх өнгөрсөн жил хэлсэн үгээ давтсаар л явна

Эрчим хүчний Дэд сайд өнгөрсөн өвөл ярьж байсан зүйлээ энэ жил ч бас давтаж зогсоно. Тодруулбал тэрбээр, эрчим хүчний салбар өвөлд бэлэн эсэх талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө дараах зүйлийг хэлжээ.

"Ирэх өвөл эрчим хүчний гэмтэл саатал гарвал орлуулах нөөцгүй. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ямар нэгэн гэмтэл саатал гарвал хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна" гэсэн байна.

Н.Тавинбэх өнгөрсөн жил Эрчим хүчний сайд байхдаа “Эрчим хүчний салбар дутагдалтай учраас 2022-2023 оны өвөл хүнд нөхцөл байдал хүрнэ” гэсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, дулаан тасалдана. Тог, дулаан тасалдвал хот хөлдөх эрсдэлтэй гэхчлэн хэлж байсан.

Улмаар эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд ч лаа, шүдэнзээ бэлдээрэй гэж ил цагаанаар сануулж байв. Өнгөрсөн жилийн эрсдэлтэй нөхцөл байдал энэ жил ч дээрдээгүй, хэвээрээ байгаа ажээ.

Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг байдал ороод удаж буй билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-09-28 14:27

Юу үнэн энэ үнэн шүү Монгол улс ЭХ-ний с�##�бартаа анхаарахгүй бол хөлдөлт яг хажууд байгаа шүү. Энэ олон боломжуудыг хулгайлсан хулгайчуудын хөрөнгийг хурааж ЭХ-ний эх үүсвэрээ нэмэгдүүлэхсэн. ЭХ, нефть, гангийн үйлдвэр тэгээд шударга төртэй болч хөгжил цэцэглэлт ойрхондоо. Гадны гар хөл бологсод сөнтүгэй гэж з�##�баръя .

Зочин
Зочин
2023-09-28 19:29

ЕЭ БЫСДА ГЭЖ ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨЖ ҮХЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО АХИУХАН ЛАА ЧУДАНЗ ТҮЛШ ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АВААД СААРАЛ ОРДНОО БАРААДЬЯА ДААРВАЛ ЧААХ АРХИ ӨГӨӨРЭЙ ЧОЙЖИЛСҮРЭН ТАВИНБЭХ ХОЁРОО

Зочин
Зочин
2023-09-28 20:52

Үнэхээр мэргэжлийн чадварлаг хүн бна билээ. Манай засгийн газар мэргэжлийн хүнийхээ үгийг сонсох л хэрэгтэй

Баваасан
Баваасан
2023-09-28 21:17

Энэ хүн чинь ажлаа хийж чадахгүй байгаагаа л хэлээд байна даа. огцруулаад чаддаг хүнээр нь хийлгэхгүй бол энэ өвөл хөлдөөж мэдэх юм байна шүү. Огцруулаад хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, том �##�бан туша�##�ыг даг�##�даж том хариуцлага очдог байх ёстой.

Зочин
Зочин
2023-09-28 22:10

Оюунэрдэнэ качкар �######�ах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй юу ч хамаагүй ярьж байгаад дахин сонгохдохыг ялахыг л бодож байна. АЖИЛ ХИЙХГҮЙ 1000 яриад яахав

Curenkhuu
Curenkhuu
2023-09-29 08:41

Мэргэжлийн хүний сонсдоггүй шүү дээ. Бараг л доог тохуу хийнэ.Одоо сонгуулийн мөнгөө хийх гээд үхэх гэж байгаа. Жил жилд шийдээд явсан болохгүй их мөнгө биш байх шүү.Даанч ховдог шунахай намууд түүний шун�##�т дарга нар

Дүүдээ
Дүүдээ
2023-09-29 22:08

2 зүйл хэлье
1-р бүх боломжийг хулгайлсан женко Баттулга тэргүүнтэй нүүрсний хулгайч нараа баривчилж өрийг нь төлүүл
2-р энэ мэдрэл муутай новшоо огцруулж соль ноднингийн юмаа одоо бас хуцаад байж байдаг огт ажил хийгээгүй хулгай хийгээд сууж байснаа өөрөө хэлж байна

ЗочинЗочинЗзочиночин Зорчин
ЗочинЗочинЗзочиночин Зорчин
2023-09-30 15:14

Энэ хүний амнаас муу зүйл гараад байх юм.Олон удаа сонслоо.Мэргэжлийн үүднээс авч үзээд өөрчилж чадахгүй хаяагаа манасан "Би хэлээд байсан шдээ" гэх аястай.Өөрчлөхөд үнэ нэмэхээс арай өөрөөр сэтгэж болохгүй юу? Чаддаг нь хийвэл яасан юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button