Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Засгийн газар хэсэгчлэн зогсоход дөрвөн хоног үлдэв

АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин МакКарти лхагва гарагт /2023.09.27/ өргөн барьсан санхүүжилтийн хуулийн төслийг хүлээн аваагүй байна.

Сенатуудын танилцуулсан санхүүжилтийн төслийг МакКарти “Төлөөлөгчдийн танхим дэмжихгүй юм шиг байна” гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй аж. Тэрбээр “Би энэ асуудлыг шийдэхийг хүсэж байна” гэж сэтгүүлчдэд хандаж хэлжээ.

Хэрвээ АНУ-ын Конгресс ням гарагаас /2023.10.01/ өмнө санхүүжилтийн асуудлаа шийдэхгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа нь хэсэгчлэн зогсоно. Хэрвээ тийм зүйл болбол сүүлийн 10 жилд дөрөв дэх удаагаа хэсэгчлэн үйл ажиллагаа нь зогссон хэрэг болох юм.

Төлөөлөгчдийн танхимд суудаг хэд хэдэн Бүгд Найрамдах намын гишүүд богино хугацааны санхүүгийн төлөвлөгөөг эсэргүүцэж буй. Ийм учраас МакКарти ямар нэгэн төслийг баталж чадахгүй байгаа юм. Лхагва гарагт /2023.09.27/ хүлээн аваагүй төсөл арван нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх байжээ.

Эх сурвалж: Reuters, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button