Зах зээл дээрх “NFT”-ний 95 хувь нь 0 ам.долларын үнэлгээтэй болжээ

Цар тахлын үеэр блокчэйн дээр суурилсан “NFT”-нүүд олны анхаарал татах болсон. “Human One”, “Bored Ape”, “, ”CryptoPunks” гэх мэт “NFT” олон сая ам.доллароор зарагдаж байсан билээ.
Тэгвэл зах зээл дээрх ихэнх “NFT”-ийн үнэлгээ 0 эфериумтэй тэнцэх болсон байна. Өөрөөр хэлбэл сохор зоос ч хүрэхгүй гэсэн үг. “NFT Scan” болон “CoinMarketCap” сайтуудын цуглуулсан тоо баримтад “dappGambl” дүн шинжилгээ хийсэн байна.
Дүн шинжилгээний хариуд 73,257 “NFT”-ний 69,795 буюу 95 хувь нь 0 эфериумтэй тэнцэж байгааг илрүүлсэн юм. “dappGambl”-ийн тооцоолсноор 23 сая хөрөнгө оруулагчид ямар ч үнэ цэнгүй “NFT” эзэмшдэг аж.
Тус нийтлэлд “Ямар нэгэн худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж үзэх шаардлагатайг онцолж байна, ялангуяа өндөр үнэтэй зүйлийг. Энэхүү аймшигт бодит байдал нь “NFT”-ийг тойрон үүсээд байсан сенсацад томоохон цохилт боллоо” гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.