Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгч рүүгээ бууджээ

АНУ-ын Техас мужид түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчтэйгээ маргалдсаны дараа буу гаргаж ирж, гал нээсэн явдал 2021 онд гарчээ. Тус хэргийн дүрс бичлэг саяхан цацагдсан нь олны анхаарлыг татав.

Энтони Рамос нэртэй эрэгтэй 2021 оны гуравдугаар сард Хьюстон хотын  “Jack-in-the-Box” машинаар үйлчлүүлдэг түргэн хоолны газарт очжээ. Тухайн үед Рамос жирэмсэн эхнэр болон зургаан настай охинтойгоо машиндаа явж байсан юм.

Тэрбээр 12.99 ам.долларын багц захиалахад шарсан төмс нь дутуу байсан гэж ажилтан Алонниа Фантазиа Фордод хэлсэн байна. Энэ явдал хэрүүл болж Форд  Рамос руу юм шидэж эхэлжээ.

Нөхцөл байдал улам хурцдаж Форд галт зэвсэг гарган ирж цонхоороо Рамосын машин руу буудсан байна. Азаар ямар нэгэн хүн бэртээгүй юм. Рамосын гэр бүл нөхөн төлбөрт 250 мянган ам.доллар авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа аж.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-28 18:41

Алуурчин АНУ аа гэж

Зочин
Зочин
2023-09-28 18:44

Хүн төрөлхтөнд ч дайн өдөөж улс орон болгоны дотоод хэрэгт оролцож ази африкчуудаа гудманд зодож өдөр болгон бууд�##�цаж байдаг АНУ аа гэж удахгүй сөнөөсэй билээ.

Америк тролл
Америк тролл
2023-09-28 22:37

Үйлчилүүлэгч та олон нийтийн газар байхдаа бусад ажилаа хийж байгаа нэгнээ хүндэтгэж байгаарай.
Бас Монгол хүний үнэ цэнээ битгий �##�даарай .
Америк Японд хүртэл ийм гаж явд�##� болж л байгааг харж байгаа биз ээ

Холбоотой мэдээ

Back to top button