Гадаад мэдээДЭЛХИЙ

Дамблдорын дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Гамбон таалал төгсжээ

Харри Поттер цувралын профессор Альбус Дамблдорын дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Майкл Гамбон 82 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Харри Поттерын цувралын найман ангиас зургаад нь Дамблдорын дүрийг бүтээсэн юм.

Ирландын Дублин хотод төрсөн Майкл жаран жилийн турш телевиз, уран сайхны кино, радиогийн салбарт ажиллаж дөрвөн удаа Бафтагийн шагналыг хүртсэн билээ.

Түүний эхнэр хатагтай Гамбон, хүү Фергус нар мэдэгдэл хийхдээ “Хайртай нөхөр, аав маань уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэж, гэр бүлийнхээ дэргэд амар амгалан амьсгал хураалаа” гэжээ.

Ноён Майкл хамгийн анхны тайзан дээрх тоглолтоо 1962 онд Дублин хотноо хийсэн юм. Тэрбээр Лондон дахь Лоренс Оливьерийн Үндэсний театрын анхны жүжигчдийн нэг болсноор карьер нь хөгжиж эхэлсэн гэгддэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button