Нийгэм мэдээ
Экологийн цагдаа нар 17 техник, 645 грамм алт хураан авчээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоолоо.
Улмаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хурааж, хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644,8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za p###a nuursnii hulgaich naraa ingej baridag bgaasai
Nuursnii hulgaichdaa ingej bariasai shibal
Амьдрах гэж ядаж байгаа хүмүүсээ биш Нүүрсний хулгайчдаа ингэж сүрдүүлж бариачээ
ЯДАРСАН ХҮМҮҮСТ Л ЛАНТУУ ШИГ ТӨР ЮМ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ НАРАА ИНГЭЖ ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛААЧ