Гадаад мэдээДЭЛХИЙ
БНХАУ анхныхаа агаарын төмөр замыг ашиглалтад оруулжээ

БНХАУ-ын Хубуй мужийн Ухань хотод тус улсын анхны агаарын төмөр зам ашиглалтад орсон байна. Төмөр замын нээлт өнгөрсөн мягмар гарагт /2023.09.26/ болжээ.

Тус төмөр зам дээр явах галт тэрэг нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд 10.5 км урт замтай аж. Галт тэрэгний дээд хурд нь 60 км/цаг, нийтдээ 220 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Уханиас гадна Шанхай хот жолоочгүй дүүжин галт тэрэгний эхний 400 метр төмөр зам, өртөөний бүтээн байгуулалтын ажлыг дуусгажээ. Энэ төмөр зам нь нийтдээ 940 метр урттай болно. Дүүжин галт тэрэг 60 км/цаг хүртэл хурдтай явах аж.
Эх сурвалж: CCTV MN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай Сумка даргын Улаан баатарт тавих дүүжин тээвэр нь мөн үү
Мэдлэггүй тул цанын баазын олсон кабэл тээвэр авчирч тавина гэж нэг хэсэг маанагтсан. Бүр төсвөөс зард�##� гарсан. Мөнгөөр тоглосон.
Айлын хүүхдүүд ийм айхтар. Урьдчилаад элдэв юм ярьж попролгүй, шууд л хийчих юм.
ярих биш хийдэг ийм хужаа бас байна уу айлын хүүхдүүд ийм айхтар юм аа тэгсэн манай эргүүнүүд үлгэрээ ярьсаар л бн
УБ д маань энэ байтугай агаарын дүүжин соронзон метро байгаа юм чинь гоё гоё санаанууд ккк
Үүнийг дүүжин тээвэр гэдэг юм. Европт байдаг. Сумка олсон цанын баазын тээврийг дүүжин тээвэр гэж андуурч француудтай гэрээ хийгээд муриад байсан. Юмаа суда лна гэж байхгүй. шууд гэрээ хийгээд л эргүү. Манай хөрш хуулахдаа сайн.
Оюутан байхад бид кампус дотроо ийм юмаар л явдаг байлаа. 70-80-аад оноос л ашиглаж эхэлсэн эд. Онгоцны буудлууд бас их ашигладаг.