Гадаад мэдээДЭЛХИЙ

Казахстан ОХУ-д хоригуудаас бултахад нь туслахгүй гэв

Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гарагт Герман улсад айлчлан канцлер Олаф Шольцтой уулзсан байна. Токаев Шольцод ОХУ-д барууны орнуудаас тавьсан хоригуудаас бултахад нь туслахгүй гэж хэлжээ.

Тэрбээр “Казахстан улс хоригийн арга хэмжээг баримтална гэдгээ хоёрдмол мэдэгдсэн. Хоригийн аргам хэмжээг сахихын тулд бид холбогдох байгууллагуудтай харилцан ажиллаж байгаа, хоригоос бултан тойрох талаар Герман санаа зовох зүйл байхгүй” гэсэн байна.

Казахстан бол ОХУ-тай 7,500 км хиллэдэг, хамгийн том түншүүдийнх нь нэг билээ. Гэсэн хэдий ч Астана дайны улмаас эзлэгдсэн Украины мужуудыг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч нь ОХУ-д хоригуудыг тойрч гарахад нь туслахгүй гэлээ.

Сүүлийн үед ОХУ төв Азиар дамжуулан барууны орнуудын тавьсан хоригийг тойрч гарч байна гэх асуудал яригдаж эхэлсэн. Ийм учраас Европын Холбоо өнгөрсөн зургаадугаар сард шинэ хориг танилцуулахдаа ОХУ гуравдагч орноос чухал бараа бүтээгдэхүүн экспортлохыг таслан зогсоох журам баталсан юм.

Эх сурвалж: Barron’s

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button