“BTS”-ийн Жонгүг хоёр дахь ганцаарчилсан дуугаа өнөөдөр цацна

Алдарт “BTS” хамтлагийн гишүүн Жонгүг өнгөрсөн долоодугаар сард “Seven” нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан билээ. Тус дуу гарсан даруйдаа хит болж, дэлхийн чартуудыг тэргүүлж эхэлсэн юм.
Тэгвэл Жонгүг дахин нэг ганцаарчилсан уран бүтээлээ өнөөдөр цацах аж. “BTS” хамтлагийг хариуцдаг “BigHit Music” энтертайнмент мэдээлснээр “3D” нэртэй шинэ дуу нь өнөөдөр 13:00 минутаас хөгжмийн платформуудад байршина.
Жонгүг энэхүү шинэ дуугаа Жэйк Харлоу нэртэй Америк рэппертэй хамтран бүтээжээ. Жэйк Харлоу нь 2021 онд рэппер Lil Nas X-тэй хамтран “Industry Baby” нэртэй дуу гаргаж “Billboard”-ийн топ 100 дууны жагсаалтад бичигдэж байсан алдартай уран бүтээлч.
Өнгөрсөн долоодугаар сард Жонгүгийн “Seven” дуу цацагдсан даруйдаа “Billboard”-ийн чартыг тэргүүлж, Их Британийн чартын 3-р байрыг эзэлсэн билээ. Мөн Жонгүг уран бүтээл нь “Spotify”-ийн долоо хоногийн шилдэг дууны чартыг зургаан долоо хоногийн турш тэргүүлсэн анхны Ази хүн болсон юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.