Гадаад мэдээДЭЛХИЙ

Рамзан Кадыров ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ

Чечений удирдагч Рамзан Кадыровыг биеийн байдал нь маш хүнд, команд орсон төлөвтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээ энэ сард явсан билээ.

Уг яриа гарснаас хэд хоногийн дараа тэрбээр өөрийн Телеграм хуудас дээрээ “Интернэт дээрх үнэн худлыг ялгаж чаддаггүй хүмүүст хандаж зөвлөхөд цэвэр агаарт зугаалж, бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй” гэсэн тайлбартай бичлэг байршуулсан юм.

Тэгвэл Кадыров пүрэв гарагт /2023.09.28/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Украины дайн гэх мэт асуудлаар ярилцсан гэдгээ мэдэгджээ. Саяхан Кадыров маш их шүүмжлэл дагуулсан үйлдэл гаргасан юм. Тэрбээр 15 настай хүү нь Орос хоригдлыг зодож буй бичлэг сошиал хуудас дээрээ байршуулж хүүгээ магтсан аж.

Түүний хүү Адам Коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдсан Никита Журавел гэгч хоригдлыг өшиглөн, цохиж байгаа нь тус дүрс бичлэг дээр буужээ. Журавел Чеченд баривчлагдаагүй ч Кораныг шатаасан нь чеченүүдийг уурлуулсан гэх шалтгаанаар ОХУ-ын цагдаа нар түүнийг Чеченд шилжүүлэн өгсөн байна.

Зодож буй бичлэг цацагдсаны дараа хүмүүс Путинийг Орос хүнийг чеченүүдэд залгиулахаар хүлээлгэн өглөө гэж шүүмжлэх болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button