Есдүгээр сарын сүүл хэдий ч Японд зун шиг халж байна

Зун цаг өнгөрч намрын хүйт орж эхэлсэн. Тэгвэл есдүгээр сарын сүүл болж байхад Японы зарим мужуудад зун шиг халжээ. Тодруулбал пүрэв гарагт /2023.09.28/ Токай бүс нутагт цельсийн 35 хэм хүрч халсан байна.
Харин Шизүока мужид 36 хэм, Күвана болон Миэ мужид 35.3 градус хүрсэн гэж Японы цаг уурын алба мэдээлжээ. Яаманаши мужийн Оцүки хотод 34.7 градус, Шикокү мужийн Кочи хотод 34.6 хэм, Чиба мужийн Ичихара, Камогава хотод 34.3 градус хүрч халсан аж.

Хэдийгээр есдүгээр сар дуусах гэж байгаа ч Япон даяар 300 орчим байршилд 30 хэм давсан байна. Агаарын температур өндөрт хүрэх болсон учир хүмүүс халуунд цохиулах болжээ.
Шига мужийн Хиконэ хотод үйл ажиллагаа явуулдаг бага сургуулийн сурагчид бие нь муудсан гэх дуудлага эмнэлэгт ирсэн байна. Тус сургуулийн 30 сурагчаас халуунд цохиулсан шинж тэмдэг илэрсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.