АНУ-ын Конгресс засгийн газрынхаа үйл ажиллагааг зогсохоос сэргийлж чадлаа

АНУ-ын Конгресс эцсийн мөчид засгийн газрынхаа үйл ажиллагааг зогсохоос сэргийлсэн хуулийн төслийг баталжээ. Конгресс аливаа төслийг батлахын тулд эхлээд Төлөөлөгчдийн танхим дэмжиж дараа нь Сенатуудын танхим батлах ёстой байдаг.
Эцэст АНУ-ын Ерөнхийлөгч тус хуулийн төсөлд гарын үсэг зурснаар төсөл хэрэгжиж эхэлдэг. Конгресс ням гарагийн /2023.10.01/ 00:01 минутаас өмнө богино хугацааны санхүүжилтийг босгох хуулийн төсөл батлах шаардлагатай байсан билээ.
Хэрвээ батлахгүй бол засгийн газрынх нь зарим салбарууд үйл ажиллагаагаа зогсох байсан. Конгресс санхүүжилтийн хуулийн төсөл баталж чадаагүй явсны гол шалтгаан нь Бүгд найрамдах намын хэдэн гишүүн богино хугацааны төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байсан явдал юм.
Гэвч эцсийн мөчид МакКарти намынхаа цөөн хэдэн гишүүдийн саналыг хөсөр хаяж, богино хугацааны төслийг Сенатын танхимд өргөн барьжээ. Сенатын танхим тус төслийг 88:9 харьцаатай дэмжиж, дараа нь Жо Байден гарын үсэг зурж баталсан байна.
Богино хугацааны төслийг эсэргүүцэж байсан Бүгд найрамдах намын гишүүд МакКартигийн гаргасан шийдвэрт дургүйцэж, түүнийг спикерийн ажлаас нь татан буулгахыг уриалжээ. Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын Матт Гаетз ням гарагт /2023.10.01/ МакКартыг спикерийн албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал хураалт явуулах ажлыг эхлүүлнэ гэсэн юм.
Ийм зүйл болох вий гэж айж байсан тул МакКарти богино хугацааны төслийг Сенатад өргөн барихаас цааргалж ирсэн. Гэхдээ тэрбээр хуулийн төсөл батлагдсаны дараа "Оролдоод үз л дээ. Юу гээч? Би өөрийнхөө албан тушаалыг дэнчин тавьж АНУ-ын нийгмийг хамгаалах шаардлагатай гарвал тушаалаа гаргуунд нь гаргана" гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.