Ж.Сүхбаатарын зөвлөх байсан НХААГ-ын дарга Г.Энхтайванаас байцаалт авчээ

НХААГ-ын дунд шатны хоёр хүнийг "Тэнүүн-Огоо" ХХК-ийн удирдлагуудтай хамт саатуулан шалгаж байгаа тухай бид мэдээлсэн. Тодруулбал, НХААГ-ын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулаад буй.
Олон нийтийн дунд НХААГ-ын удирдлагыг шалгаж байгаа эсэх асуудал яах аргагүй анхаарал татав. Учир нь, Ж.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдохоосоо өмнө зөвлөхөөрөө ажиллаж байсан Т.Энхтайваныг НХААГ-ын даргаар томилуулсан. Тэд одоогийн албан тушаал дээрээ эрх ашгийн нэгдсэн зөрчилтэй байж болох логик харагдаж буй юм.
Энэ талаар бид хуулийн байгууллагаас тодруулахад, өчигдөр /2023.10.01/ буюу ням гарагт Эрүүгийн цагдаагийн газрынхан НХААГ-ын дарга Г.Энхтайван тэргүүтэй албан тушаалтнуудаас байцаалт авсан байна.
Өөрөөр хэлбэл ногоон автобусны асуудлыг АТГ болон ЭЦА-ны мөрдөгчдийн хамтарсан баг гараад шалгаж буй билээ.
Г.Энхтайваны хувьд, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нарын туслах, зөвлөхийн албанд ажиллаж байгаад НХААГ-ын даргаар томилогдсон нэгэн юм. 2021 онд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль бус томилгооны асуудалд нэр холбогдож байсан. Мөн 2022 онд НХААГ-аас нэр бүхий ажилтнууд АТГ-ынханд саатуулагдахад ард нь яригдаж үлдэж байсан удаатай.
Тэрбээр хоёр хоногийн өмнө, "Долоон чадамж бүхий этгээд оролцсоноос гүйцэтгэгчээр "Тэнүүн Огоо" компани шалгарсан. Тус компани их багтаамжийн автобусын нэг бүрийг нь 336 сая, дунд багтаамжийн автобусыг 218 сая, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн. Гүйцэтгэл зөрчигдсөн зүйл байхгүй" хэмээн ярьсан байдаг.
Ташрамд, НХААГ нь хотын төсвийн зарцуулалтын хүрээнд өрнөдөг тендерийн асуудлыг бүрэн хариуцдаг, 40 гаруй орон тоо бүхий агентлаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад гөлийсөн новш чинь бүхнийг мэдэж байгаа барьж хорь
Манай улс төрч нэртэй хулгайч нараас хэзээч өөдтэй эх орноо гэсэн сэтгэл зүтгэл гарахгүй зөвхөн амин хувьдаа ашиг олох гэсэн муу муухай үйлдлүүд л гарна
Eр нь бол ашиг сонирхолын зөрчилтэй буюу өмнө нь цуг ажиллаж байсан хүнээ дахин гар доороо томилох явд�##� Монголд маш түгээмэл байгаа нь авилг�##�, а лбан туша�##�ын хэргүүдээс илт харагдаж байна. Гэтэл АТГ нь тэр нөхцөлийг огт судлахгүй нийтийн �##�банд томилох зөвшөөрөл өгөөд л суудаг