Испанид шөнийн клубт гал гарсны улмаас 13 хүн нас баржээ

Испани улсын зүүн өмнөд бүсэд оршдог Мурсиа хотод гурван шөнийн цэнгээний газарт гал гарж, 13 хүн амиа алдсан байна. Гал Ла Фонда гэж нэрлэгддэг Фонда Милагрос клубт гарч эхэлжээ.
Цагдаа нарын мэдээлснээр Ла Фондагийн хажууд байрладаг хоёр өөр клуб руу гал тархсан байна. Гал үүрийн 06:00 минутын орчим эхэлжээ. Одоогийн байдлаар 14 хүн ор сураггүй байгаа. Ла Фонда клубийн тааз нурсан тул хохирогчдыг илрүүлэхэд хүндрэл учирсан аж.

Ла Вердад дэ Мурсиа сонин мэдээлснээр гал гарахад клубт байсан нэгэн эмэгтэй ээж рүүгээ дуут мессеж явуулж “Ээж ээ, хайртай шүү бид нар одоо үхэх гэж байна” гэж хэлжээ. Тэр эмэгтэй галаас аюулгүй гарч чадсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Угаарын утаа амьсгалж хордсон дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Мурсиа хотын дарга Хосе Баллеста гурван өдрийн гашуудал зарлаж “Цочирдмоор зүйл боллоо” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.