Гадаад мэдээДЭЛХИЙ

Словакийн сонгуульд “Украинд нэг ч сум өгөхгүй” гэсэн нэр дэвшигчийн нам ялжээ

Словакийн Парламентын сонгууль өнгөрсөн бямба гарагт /2023.09.30/ болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус сонгуульд “Бид бол энх тайвныг эрхэмлэгч улс. Ийм учраас Украин руу нэг ч сум илгээхгүй” гэж хэлсэн Роберт Фикогийн тэргүүлдэг нам өрсөлдсөн билээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр түүний нам төсөөлж байснаас илүү их санал авсан байна. Фикогийн “SMER” нам нийт саналын дийлэнхийг буюу 22.9 хувийг авчээ. Харин Украиныг дэмждэг “Progressive Slovakia” нам 17.9 хувийн санал авсан байна.

Фико өмнө нь тус улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан. Түүний нам парламентад харьцангуй олонхыг авч чадсан тул тэрбээр дахин Ерөнхий сайдаар томилогдох боломж гарч ирлээ гэсэн үг.

Гэхдээ “SMER” нам дангаараа засаглахад шаардлагатай хэмжээний суудал авч чадаагүй тул Фико бусад намуудтай эвсэл үүсгэх шаардлагатай юм. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа ОХУ-Украины хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэжээ.

Олон мянган словакчууд Украины дайн дээр Фикотой ижил байр суурьтай болсон байна. “GlobSec” фирмийн явуулсан санал асуулгаас харвал словакчуудын 40 хувь нь л дайнд ОХУ буруутай гэж боддог аж.  Мөн Словак иргэдийн 50 хувь нь АНУ-ыг аюулгүй байдлын заналхийлэл гэж үздэг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-02 12:22

Маш зөвөө. Словакийг иргэдэд баяр хүргэе. Украйнд тусламж үзүүлнэ гэдэг бол дайныг дэмжиж байна гэсэн үг. Иым учраас украйны ногоон нүдэн зеленский эрх хүүхэд шиг бусад орноос тусламж гуйгаад байлдаад байж болохгүй. Үнэхээр чад�##� нь хүрэхгүй бол бууж өгөөд дайнаа дуусгасан нь дээр.

Зочин
Зочин
2023-10-02 15:23
Reply to  Зочин

ПОЛЬШЧУУД бас дээрхийн адил шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхлэсэн.Одоо румын , болгар , уйгарчууд дээрхи шийдвэр гаргах гэсэн утга агуулгатай мэдээ байна.Дайнаас �######�схийх нэг арга мөн..Словакчуудад т�##�архая

Эмээ
Эмээ
2023-10-02 12:26

Зөв сонголт хийсэн слоьакийн ард түмэнд баяр хүргэе

Зочин
Зочин
2023-10-02 19:23

Ок

Холбоотой мэдээ

Back to top button