Нийгмийн

БНХАУ-ын 800 иргэний “толгойлогч” Замын-Үүдээр дамжин оргон зайлах гэж байжээ

Өнгөрсөн долоо хоногт /2019.10.29/ Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран нэр бүхий дөрвөн буудалд хуваагдан байрлаж байсан 800 гаруй хятад иргэдийг саатуулан, бямба гарагт /2019.11.02/ албадан нутаг буцаасан.

Тэднээр цахим луйвар хийлгэсэн байж болзошгүй буюу зохион байгуулсан 10 гаруй хүнийг Монгол улсад саатуулан шалгахаар болсон гэдгийг ТЕГ-ын эх сурвалж хэлсэн. Тэднээс заримыг нь Шангри-Ла зочид буудлаас саатуулсан бол нэгийг нь Замын-Үүдийн боомтоор оргон зайлах гэж байхад нь саатуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button