Гадаад мэдээДЭЛХИЙ

Анимэ дээр гардаг шиг хүн жолоодох боломжтой робот бүтээжээ

“Voltron”, “Mobile Suit Gundam” гэх мэт хүүхэлдэйн кино дээр хүн дотор нь сууж удирддаг роботууд гардаг. Тэгвэл тэдгээр хүүхэлдэйн кино дээр гардаг шиг хүн жолоодох боломжтой роботыг нэгэн Япон компани бүтээжээ.

Токио хотод үйл ажиллагаа явуулдаг “Tsubame Industries” компани “ARCHAX” гэж нэрлэн 3 сая ам.доллароор зарах төлөвлөгөөтэй байгаа юм. “ARCHAX”-ийн гадаргуу дээр хэд хэдэн камер байршуулж, тэндээс дамжуулах дүрс бичлэгээр удирдах бүхээгт суусан хүн гадаад орчноо харж болно.

3.5 тонн жинтэй тус роботыг энэ сарын сүүлээр “Mobility Show” үйл ажиллагааны үеэр албан ёсоор танилцуулах юм. “ARCHAX” нь хоёр горимтой, робот горим нь босоо зогсдог харин тээврийн хэрэгслийн горим нь цагт 10 хүртэл хурдлах боломжтой аж.

“Tsumabe Industries” компанийн гүйцэтгэх захирал 25 настай Рёо Ёошида “Япон бол анимейшн, тоглоом, робот, автомашин зэргийг үйлдвэрлэхдээ маш сайн. Тийм учраас би эдгээр зүйлсийг багтаасан зүйл бүтээвэл гоё доо гэж бодсон. Харахад л шууд “Энэ бол Япон” гэж ойлгогдох зүйл бүтээхийг хүссэн” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button