Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк залуу ихрийнхээ үйлдсэн хэргийн улмаас 20 гаруй жил хоригджээ

Чикаго хотын оршин суугч, 45 настай Кевин Дүгар ихрийнхээ үйлдсэн хэргийн улмаас 20 жил хоригдсоны эцэст гэм буруугүй нь тогтоогдон суллагджээ. Түүнд 2003 онд болсон буудалцааны үеэр хоёр хүний амь насанд хүрсэн гэх хэргээр 54 жилийн хорих ял 2005 онд оноосон байна.

Гэвч 2013 онд түүний ихэр Карл Смит шүүх рүү хэргээ хүлээсэн захидал бичжээ. Смит тус захидалдаа “Би тэр шөнө гал нээж хоёр хүний амь насанд хүрсэн. Тэр үед энэ явдлын үнэнийг хэлэх зориг байгаагүй тул хэлээгүй” гэж хэргээ хүлээсэн юм.

Шүүгч Смитийн бичсэн захидлыг уншиж үзээд итгэл хүлээхүйц биш байна гэсэн шалтгаанаар ялыг цагаатгахаас татгалзаж байжээ. Тэгвэл 2022 онд Иллиной мужийн давж заалдах шүүх Дүгарийг гэм буруугүй гэж үзэн түүнийг цагаатгасан аж.

Дүгар 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр шоронгоос суллагджээ. Түүнийг суллагдсаны дараа өмгөөлөгч нь “Тэр 20 шахам жилийн дараа эрх чөлөөтэй хүний хувиар анхны амьсгалаа авлаа” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button