Х.Баделханы “Жол” ХХК-д давуу байдал олгосон орлогч асан Ш.Хабыл шүүгдэнэ

УЕПГ-аас 2023 оны есдүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2703 хэрэгт хяналт тавьж, 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Үүний дотор Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Хабылын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэг багтжээ.
Тэрбээр, 2019.06.28-ны өдөр А/481 дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна. Тэр нь Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэр буюу Ховд голын эрэг, усан сан бүхий газраас хайрга олборлох талаар мэргэжлийн байгууллагын ямар нэг дүгнэлт гараагүй байхад ийн шийдсэн аж.
Ш.Хабыл нь: 2020 оны үндэсний их баяр наадмаар улсын начин цол хүртсэн Н.Мустафад Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгөөр хоёр өрөө байр худалдан авч өгөх тендер зарлаж бөөн хэл ам дагуулж байсан дуулианы эзэн. Үүний дараа Д.Бауыржаныг Засаг дарга болоход ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад хэмнэлтийн хуулиар орон тооны цомхотголд орж чөлөөлөгдсөн. Тэрбээр Засаг даргыгаа ажлаа өгөхөд хүргэсэн гол үүрэг гүйцэтгэгч гэгддэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.