Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель 2023: Коронавирусийн вакциныг бүтээхэд тусалсан эрдэмтэд шагнууллаа

Жил бүр шинжлэх ухааны томоохон салбаруудад хийгдсэн хамгийн нөлөө бүхий нээлтүүдэд Нобелийн шагнал олгодог билээ. Хамгийн анх 1901 онд гардуулж байсан юм. Тэгвэл 2023 оны Нобелийн шагнал анагаах ухааны салбараас эхэлжээ.

Анагаах ухаанд томоохон хувь нэмэр оруулж, коронавирусийн вакциныг бүтээх технологийн суурийг тавьсан хэмээн Америк эрдэмтэн Дрю Вейсман, Унгар эрдэмтэн Каталин Карико нарыг шагнасан байна. Ингэснээр тэд хүн төрөлхтний түүхэнд алдар нэрээ мөнхлөв.

Нобелийн комисс тэдэнд шагналыг гардуулахдаа “Нэр дэвшигчид орчин цагт хүний эрүүл мэндэд заналхийлсэн аюул тохиоход вакцины хөгжилд урьд өмнө нь байгаагүй хувь нэмэр оруулсан” гэж хэлжээ.

Карико нь “BioNTech” компанийн дэд ерөнхийлөгчөөр 2022 он хүртэл ажиллаж, үүнээс хойш зөвлөхөөр ажиллаж буй. Мөн тэрбээр Унгарын дахь Сегедийн их сургуулийн профессор, Пенсильванийн их сургуулийн Перелманы нэрэмжит Анагаах ухааны сургуулийн туслах профессороор ажилладаг.

Вейсман Перелманы сургуульд вакцин судлалын профессороор ажилладаг байна. Тэд хамтдаа дархлааны систем мРНХ-ийн эсрэг дайралт хийхээс сэргийлсэн технологийг бүтээсэн юм.

Өмнө нь мРНХ-ийн вакцин бүтээхэд тулгараад байсан гол асуудал бол хүний дархлааны тогтолцоо мРНХ рүү дайрч байсан явдал. Тэдний нээлт энэ асуудлыг шийдвэрлэсэн аж.

“Pfizer/BioNTech”-ийн вакциныг дэлхий даяар 1.5 тэрбум хүн тариулсан. Европын эмийн агентлаг коронавирусийн вакцин 20 сая гаруй хүний амь насыг аварсан гэсэн тооцоо гаргасан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button