Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель 2023: Коронавирусийн вакцин бүтээхэд тусалсан эрдэмтдийг шагналаа

Жил бүр Альфред Нобелийн нэрэмжит шагналыг хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тустай үйл хийсэн хүмүүст өгдөг. Тус шагналыг 1901 оноос хойш гардуулсаар ирсэн билээ. Энэ жилийн Нобелийн шагналтнуудыг анагаах ухааны салбараас эхлээд тодруулав.

2023 оны анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг мРНХ вакциныг бүтээхэд том түлхэц үзүүлсэн Унгар эрдэмтэн Каталин Карико, Америк эрдэмтэн Дрю Вейсман нар хүлээн авчээ.

Нобелийн комисс тэдэнд шагнал гардуулч өгөхдөө “Нэр дэвшигчид орчин цагт хүний эрүүл мэндэд заналхийлсэн хамгийн том аюул тулгарахад вакцины хөгжилд урьд өмнө нь байгаагүй их хувь нэмэр оруулсан” гэж хэлсэн байна.

Карико “BioNTech” компанийн дэд ерөнхийлөгчийн албыг 2022 он хүртэл хашиж, үүнээс хойш тус компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Унгар дахь Сегедийн их сургуулийн профессор, Пенсильваны их сургуулийн туслах профессороор ажилладаг.

Вейсман мөн Пенсльваны их сургуульд вакцин судлалын профессороор ажилладаг байна.Тэд хамтдаа дархлааны систем мРНХ-рүү дайрч устгахаас сэргийлэх аргыг бүтээсэн юм. мРНХ вакциныг бүтээхэд тулгарч байсан хамгийн том асуудал бол хүний дархлааг мРНХ-рүү довтлохыг зогсоох явдал байсныг тэд шийдсэн аж.

“Pfizer/BioNTech”-ийн үйлдвэрлэсэн вакцин нь тэдний бүтээсэн технологи дээр суурилсан вакцин юм. “BioNTech”-ийн мэдээлснээр зургаадугаар сарын байдлаар дэлхий даяар 1.5 тэрбум хүн тэдний вакциныг хийлгэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button