Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбооны гадаад хэргийн сайд нар Киевт уулзжээ

Европын холбооны гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нар даваа гарагт /2023.10.02/ Киев хотноо хуралдсан байна. Энэ нь гадаад хэргийн сайд нар холбооны гишүүн бус оронд чуулж буй анхны тохиолдол юм.

Хурлын үеэр Украины тал Европ болон АНУ-аас үзүүлж буй тусламж нь багасаж байна гэсэн асуудлыг үгүйсгэжээ. Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын холбооны гадаад бодлогын дарга Жозеп Боррел “АНУ-ын дэмжлэгийг тасалдсан гэж би бодохгүй байна. Учир нь гэвэл Украинд болоод буй зүйл ямар том ач холбогдолтой вэ гэдгийг АНУ мэднэ” гэж хэлсэн байна.

Дмитрий Кулеба, Жозеп Боррел нар

Дайн эхэлснээс хойш АНУ Украин руу батлаан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжаар 113 тэрбум ам.долларыг илгээсэн юм. Тэгвэл одоо АНУ-ын Конгресс Украин руу 24 тэрбум ам.долларын тусламж илгээх асуудлыг мэтгэлцэж байгаа.

Мөн “Украинд нэг ч сум өгөхгүй” гэж хэлсэн улс төрчийн нам Словакийн Парламентын сонгуульд ялалт байгуулсан.  Гэхдээ түүний нам засгийн газар байгуулах хэмжээний суудал Парламентаас авч чадаагүй учир эвслийн засгийн газар үүсгэх шаардлагатай болно. Ийм учраас Словакийн Европын холбоонд үзүүлэх нөлөөгч хэлэхэд эрт байна гэж Украины гадаад хэргийн сайд хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button