УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг дуудаж уулзаагүй ч, "Ажлаа өг" гэх чиглэл өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын хоёр орлогч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө хоёрыг дуудаж уулзаад "Ажлаа өг" хэмээсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Тэгвэл нийслэлийн Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуудаж уулзсан гэдэг нь худал ажээ. Гэхдээ "ажлаа өг" гэдэг чиглэлийг өгсөн байна.

Ерөнхий сайд Д.Сумъяабазарыг чөлөөлөх захирамжаа албажуулаагүй байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ үйл явц өрнөнө. Ерөнхий сайдын захирамж гарчихвал Хотын даргын үүргийг Ж.Сандагсүрэн түр гүйцэтгэх хуультай юм.

Гэвч Ерөнхий сайдаас чиглэл авсан Ж.Сандагсүрэн ч Хотын орлогчийн суудалдаа удаан тэсэхгүй нь нэгэнт ойлгомжтой болж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-03 12:43

Нам дагаж суганы үс царайлсан новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button