Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампыг залилан хийж 100 сая ам.долларын ашиг олсон гэв

Дональд Трампыг шүүх хурал даваа гарагт Нью-Йорк хотноо эхэлсэн байна. Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летита Жеймс түүнийг үл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ залилан хийж 100 сая ам.долларын ашиг олсон гэж буруутгажээ.

Жеймс дор хаяж 250 сая ам.долларын торгуул оногдуулж, Нью-Йорк мужид Трамп болон түүний хоёр хүүг бизнес эрхлэх эрхийг нь 5 жилийн турш хасах шийтгэл оноох зорилготой байгаа юм.

Нью-Йорк мужийн Ерөнхий Прокурор Летита Жеймс

Шүүх хурал эхлэхээс өмнө Трамп энэ хэргийг луйвар, хуурамч зүйл, Ардчилсан намын аймшигтай, авлигачин Жеймсийн явуулж буй улс төрийн өшөө авалт хэмээсэн байна. Мөн тэрбээр хэргийн шүүгч Артур Энгороныг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нь хөндлөнгөөс оролцох гэсэн Ардчилсан намын партизан гэжээ.

Трампын эсрэг үүнээс гадна хэд хэдэн хэрэг шүүх дээр үүссэн байгаа. Өнгөрсөн сард түүнийг Вашингтоны шүүх  Жоржиа мужид сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн хэрэгт буруутай гэж үзсэн билээ. Ингэснээр Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button