Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

iPhone 15-ын асуудлууд ар араасаа гарч ирсээр

“Apple” компани iPhone 15 загварын гар утсаа есдүгээр сарын 12-ны өдөр танилцуулж 22-нд худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Тус утас худалдаанд гараад хоёр дахь долоо хоногтоо ороход зарим хэрэглэгч нар ашиглахад асуудал тулгарсан талаар мэдэгдсэн байна.

iPhone 15 загвар ямар асуудлууд дагуулсныг харцгаая.

Бат бөх чанар

“Apple” шинэ загварын гар утаснуудаа титан хүрээтэй гаргасан. Титан хүрээтэй учраас маш бат бөх утас мэт санагдаж болно. Гэхдээ энэ нь эсрэгээрээ iPhone 15-ын арын шилэн бүрхүүлийг хурдан хагарахад хүргэж байгаа аж.

Тухайлбал “JerryRigEverything” нэртэй ютүб суваг iPhone 15 Pro Max, iPhone 15 Pro гар утаснуудад эрхий хуруугаараа даралт өгөхөд арын шилэн бүрхүүл нь хагарсан байна. “JerryRigEverthing” энэ талаар бичлэг дээрээ ярихдаа “Би ингэж хагарна гэж бодсонгүй. Би утасны бат бөх чанарыг 11 жил шалгасан. Утаснууд ингэж эвдэрдэггүй, ялангуяа iPhone” гэж хэлжээ.

Гацалт

iPhone 15 нь A17 чиптэй учир компьютер дээр л тоглодог видео тоглоомуудыг утас дээрээ тоглох боломжтой гэж сурталчилсан. Тэгвэл зарим хэрэглэгчдэд iPhone 15 гацаж байгаа асуудал үүсэж байгаа аж.

Хэт халах

Зарим хэрэглэгчдийн iPhone 15 бичлэг үзэх, сошиал медиа ухах, цэнэглэх гэх мэт зүйл хийхэд хэт халж байгаа аж. Нэгэн хэрэглэгч шинэ утас нь 47.7 градус цельс хүрч халсан гэж мэдэгджээ.

“Tom’s Guide” сайт хэт халж байгаа асуудлыг дулааны камер ашиглан шалгасан байна. Тэдний хэмжилтээр iPhone хамгийн ихдээ 40.6 градус цельс хүрч халжээ. Энэ хэт халалтад титан хүрээ нөлөөлж байж магадгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

Үзэмж

Шинэ титан хүрээний үүсгэж буй дахин нэг асуудал нь өнгө үзэмжтэй холбоотой байна. Титан хүрээнд хурууны хээний толбо үлдэж өнгө үзэмжид муугаар нөлөөлж байгаа аж.

Эх сурвалж: Tom’s Guide, Mashable

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
lol
lol
2023-10-04 14:17

zarim mongolchuud or zeel tawiad awsan utas n

Зочин
Зочин
2023-10-04 19:59

Өр тавиад зээлээр аваад бгаа хүмүүс үнэхээр өрөвдмөөр шүү �######�уул . төлбөрийн чадвартаа таарсан утас авахад яана даа нэрэлхүү монголчууд

Холбоотой мэдээ

Back to top button