“Хиймэл” Том Хэнксийг зөвшөөрөлгүй сурталчилгаанд ашиглажээ

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс шүдний эмчилгээний талаарх сурталчилгаанд тоглосон бичлэг явсан аж. Гэвч яг үнэндээ тус бичлэгт Хэнкс тоглоогүй, хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн дүрсийг өөрийнх нь зөвшөөрөлгүй ашигласан байжээ.
Тэрбээр ням гарагт /2023.10.01/ өөрийн Инстаграм хуудас дээр нийтлэл оруулахдаа тус сурталчилгаанд тоглоогүй, хиймэл оюун ухаанаар бүтээсэн байна гэдгийг анхааруулсан юм.
Ханкс “Анхаараарай, миний царайг хиймэл оюун ухаанаар үүсгэсэн дүрс бичлэгтэй шүдний эмчилгээний тухай сурталчилгаа явж байна. Би ямар ч оролцоогүй шүү” гэж бичсэн зураг оруулсан байна.

Сүүлийн үед “Deepfake” нэртэй технологи олны анхаарлыг татаад байгаа. Учир нь тус хиймэл оюун ухаан дээр суурилсан технологи нь хүний нүүр дээр өөр хүний царайг буулган, жинхэнэ мэт харагдуулдаг юм.
Энэ технологийг Холливуд дахь “Sag-Aftra” жүжигчдийн эвлэл шүүмжилдэг. Хиймэл оюун ухааны тусламжтай зураг авалтын талбарт байхгүй жүжигчдийн дүрсийг киноны сценад компьютер графикийн эффектээр нэмснээс илүү хямд өртөгтэй оруулах боломжтой.
“Saf-Aftra” эвлэл кино студиүд жүжигчдийн нүүрийг 3D сканнер ашиглан хадгалж ашиглан мөнгөн хэмнэж, зохих хэмжээний хөлс төлбөргүйгээр ашиглах хүсэлтэй байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene neg muu owgon uhtlee mongo hootsoldoh bololtoi
биш байна.