Япон Хойд Солонгостой хоёр удаа нууц уулзалт хийжээ

Япон улсын албан тушаалтнууд Хойд Солонгосын албаныхантай энэ жил хоёр удаа нууцаар уулзалт хийж, олон арван жилийн турш үргэлжилсэн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээ эхлүүлэхээр ажилласан байна.
Нууц уулзалтыг Зүүн өмнөд азийн орны нэгэн томоохон хотод гурав болон тавдугаар сард хийсэн гэж дипломат эх сурвалж “Asahi Shimbun”-д хэлжээ. Албан тушаалтнууд хоёр удаа хэлэлцсэн ч Японы Ерөнхий сайд Фумио Кишида, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг хооронд уулзалт зохион байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Тэдний хэлэлцсэн зүйл бол Хойд Солонгос Японы иргэдийг хулгайлсан явдал юм. Умардын 2002 онд таван Япон иргэнийг нутаг буцаасан тул энэ асуудал шийдсэн гэж үзэж буй. Харин Япон улс өнгөрсөн жилүүдэд 17 иргэнийг Хойд Солонгос хулгайлсан гэж сэжиглэж байгаа аж.
Кишида хулгайлагдсан япончуудын асуудлаар Кимтэй уулзах хүсэлтэй буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тухайлбал тавдугаар сарын 27-нд тэрбээр Хойд Солонгосын хулгайлсан гэх Япон иргэдийн гэр бүлтэй уулзахдаа Умардын албан тушаалтнуудтай биечлэн хэлэлцмээр байна хэмээжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Кишида үүнтэй ижил зүйл хэлсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.