Гадаад мэдээДЭЛХИЙ

“Burger King” үйл ажиллагаагаа зогсооно гэсэн ч ОХУ-д ажилласаар байна

Украины дайн эхэлсний дараа дэлхийн томоохон компаниуд ОХУ-ын зах зээлээс бизнесээ татаж авна гэдгээ мэдэгдсэн билээ. Ийм амлалтыг “Burger King” франчайзын эзэмшиг ч гэсэн өгч байсан юм.

Гэвч тус түргэн хоолны сүлжээ ресторан одоо хүртэл ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа аж. ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй “Burger King”-ий франчайзын 15 хувийг “Restaurant Brands International” компани эзэмшдэг. Тус компани одоогийн байдлаар ОХУ-ын зах зээлээс гарах талаар шинэ мэдээлэл байхгүй гэжээ.

Зарим хүмүүс “RBI” компанийг ОХУ дахь бизнесүүдээ орхиж чадахгүй байгаа нь Путиний дэглэмийг дэмжиж байгаа хэрэг гэж шүүмжилсэн байна. “RBI” гурван өөр компанитай хамтран “Burger King”-ийн франчайзыг эзэмшдэг учир Оросын зах зээлээс тус түргэн хоолны газрыг гаргахад хүндрэл учирсан гэж мэдэгдэж байсан.

“RBI”-ийн захирал Давид Шийр 2022 оны гуравдугаар сард хэлэхдээ ОХУ дахь “Burger King”-ийн үйл ажиллагааг хариуцдаг гол оператор нь хоолны газруудаа хаахаас татгалзсан гэсэн юм. Тус компани өөрсдийн эзэмшдэг 15 хувийг зарна гэдгээ тухайн үед мэдэгдсэн билээ. Гэвч эзэмшдэг хувиа зарах ажил 18 сар өнгөрсний дараа ямар ч ахиц гараагүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button