Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Автобусны хэргээр баривчлагдсан ЗУРГААГ үргэлжлүүлж хорих санал ирсэн ч, шүүх хэлэлцээгүй байна

Ногоон автобусны хэргээр өдгөө зургаан хүн баривлагдаад байгааг нэгтгэж хүргэе.


-“Тэнүүн Огоо” ХХК, НХААГ-ын дөрвийн баривчлагдсан 48 цаг өнгөрсөн шөнө дуусав-

2023.10.01-нээс 02-нд шилжих шөнө буюу өнгөрөгч ням гарагт “Тэнүүн Огоо” ХХК болон НХААГ-ынхныг саатуулсан.

  1. “Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирлаар 2007 оноос хойш ажиллаж байгаа гэх Ж.Эрдэнэбат,
  2. “Тэнүүн Огоо” ХХК захирлаар 2006 оноос хойш ажиллаж байгаа гэх А.Ганхуяг, 
  3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал,
  4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулсан.

Тэднийг тухайн өдрийн 19.00 цаг эхэлсэн нэгжиж, шөнийн 00.40 цагт саатуулах ажиллагаа явуулсан. Улмаар сэжигтнээр татагдсан дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах прокурорын саналыг 2023.10.02-нд хянан хэлэлцээд хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн байдаг.

48 цагийн хугацаа өчигдөр шөнө /2023.10.03-04/ хүрэв.


-БНСУ-ын хоёр иргэний нэг нь суллагдав-

2023.10.02-ны шөнө БНСУ-ын хоёр иргэнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид, 48 цагийн хугацаатай саатуулсан. Улмаар нэгийг эрүүл мэндийн шалтгаанаар хүлээж авалгүй буцаасан байдаг.

Баривчлагдсан хоёр иргэн нь мэдээлэл хийсэн хүмүүс биш. Харин "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс юм.


-“Эрдэм транс”-ын Гүйцэтгэх захирал ганцаараа баривчлагдав-

2023.10.03-нд “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэгийг саатуулсан.

Тус компанийнхныг ногоон автобусны дуулиан дэгдэхээс харьцангуй өмнө шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, гурван долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12-ны өдөр “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарын албан өрөөнд ЭЦА-наас нэгжлэг хийсэн байдаг.

Тэднийг оруулж ирсэн автобусуудынхаа арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгасан. БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн 135 автобусандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, арлын дугаар, оныг нь засварласан гэх асуудал мөн яригдаж байгаа аж.


Автобусны хэргээр баривчлагдсан ЗУРГААН хүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийн хугацаа заримынх нь өчигдөр шөнө, заримынх нь өнөөдөр дуусч буй.

Тэднийг үргэлжлүүлж хорих санал прокурорын байгууллагаас өчигдөр ажлын цаг дуусахын үес иржээ. Улмаар прокуророос ирүүлсэн саналыг шүүх хэлэлцэж амжаагүй байна. Өнөөдөр дээрх зургаан хүнийг үргэлжлүүлж хорих эсэхийг шүүх шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-04 10:22

Шүүхийнхэн бас холбоотой биз

Холбоотой мэдээ

Back to top button