АНУ түүхэндээ анхны удаа спикерээ хүчээр ажлаас нь чөлөөлөв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын санал хурааж спикер Кевин МакКартиг ажлаас нь хүчээр чөлөөлөх болсон байна. Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт /2023.10.03/ санал хурааж 216:210 саналын харьцаатайгаар түүнийг спикерийн албан тушаалаас буулгах болжээ.
Энэ нь АНУ-ын түүхэнд Төлөөлөгчдийн танхим санал хураалтаар спикерээ ажлаас нь чөлөөлсөн анхны тохиолдол юм. Дэмжсэн санал өгсөн 216 хууль тогтоогчийн 208 нь Ардчилсан нам, 8 нь Бүгд найрамдах намын гишүүд байсан аж.
МакКарти өнгөрсөн бямба гарагт /2023.09.30/ Ардчилсан намынхны саналын тусламжтай Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогч нарын эсэргүүцэж байсан богино хугацааны санхүүжилтийн төслийг баталсан юм. Хэрвээ ням гарагийн /2023.10.01/ 00:01 минутаас өмнө санхүүжилтийн төсөл батлаагүй бол АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсох байсан билээ.

Спикерийг татан буулгах санал хураалтыг богино хугацааны санхүүжилтийн төслийг эсэргүүцсэн Бүгд найрамдах намын Мэтт Гаетз эхлүүлсэн юм. Гаетз санал хураалтын дараа “Кевин МакКарти бол намгийн амьтан. Тэр хувийн ашиг сонирхлын мөнгө цуглуулж, бусдад тараан ашиг хүртэх замаар эрх мэдэлд гарсан. Бид одоо үүнийг нь зогсооно” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авлиг�##� АНУ-д ч байдаг. Байж ч байсан, байж ч байна, байсаар ч байх болно гэж ойлгохоор байна.