Гадаад мэдээДЭЛХИЙ

Венецийн ойролцоо автобус гүүрнээс унаж 21 хүн нас баржээ

Мягмар гарагт /2023.10.03/ Итали улсын Венец хотын ойролцоо жуулчид тээвэрлэж явсан автобус гүүрнээс унаж, шатсаны улмаас 21 хүн нас барж 18 хүн бэртжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй, Венец хотын зөвлөлийн гишүүн Ренато Борасо хэлснээр автобусыг жолоодож явсан 40 гаруй насны Итали эрэгтэй мөн нас барсан байна. Жолооч осол гарагаас өмнө бие нь муудсан гэх мэдээлэл явсан юм.

“Sky Italia” телевизэд Борасо хэлэхдээ автобус 40 хүн тээвэрлэж явсны 21 хүн нас барж, 18 хүн бэртсэн гэхдээ гэмтсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа гэсэн байна.

Албаны хүмүүс мэдээлснээс харвал автобус орон нутгийн цагаар 07:45 минутын орчим 15 метр гаруй өндрөөс цахилгааны шугам руу унаж, шатжээ. Венец хотын захирагч Луижи Бругнаро “Ослын газар дээрх дүр зураг үнэхээр аймшигтай. Хэлэх үг олдохгүй байна” гэж хэлсэн юм.

Итали улсад 2013 онд автобус гүүрнээс унаж 40 хүн нас барж, 2017 онд Унгар оюутнуудыг тээвэрлэж явсан автобус осолдож 16 хүн нас барж байсан харамсалтай хэрэг гарсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button