Нийгэм мэдээ

УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар өсжээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байна.

2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22,7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд–Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм.

УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм.

Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.

Эх сурвалж: УБТЗ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-04 10:47

Тээвэр нэмэгдсэн гэж тоо гаргаад байгаа болохоос биш дотоод тээвэр навс унасан ш дээ. Энэ жил УБТЗ нь зөвхөн транзит болон экспортод анхаараад үндэсний үйлдвэрлэгч хувийн компаниудын ачааг тээвэрлэхээ больсон. Мэдээж в�##�ют чух�##� боловч УБТЗ-ын энэ 1 т�##�ын барьсан бодлогоос болоод дотоодын үйлдвэрүүд дампуурч эхлээд байна. Үндэсний үйлдвэргүй болвол дан уул уурхайн экспортоор хол явахгүй гэдгийн Ковидын жилүүд уг нь сайн ойлгуулсан даа.

Зочин
Зочин
2023-10-06 08:29

Яг зөв дотоодод ачаа тээврийн т�##� дээрээ онцгой анхаарч өгөх хэрэгтэй байна. Дотоодод явах ачаа эргэлт жил ирэх тусам багасаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button