Нийгэм мэдээ
Дэлхийн сансрын долоо хоног Монголд эхэллээ

Өнөөдөр /2023.10.04/ 11:00 цагт Дэлхийн сансрын долоо хоногийн нээлт Зайсан хилл комплексийн долоодугаар давхарт эхэлнэ.
Одон орон, гариг ертөнц, галактик сонирхогчид 10-р сарын 04-ний Лхагва гарагаас 09-ний Даваа гарагийн үдэш бүр 21:30-23:00 цагийн хооронд тус байшингийн шилэн гүүрний хэсгээс одод болон сар дурандах боломжтой.

Харин хур тунадастай тохиолдолд дурандах боломжгүй бөгөөд цаг агаараас шалтгаалж, тухайн өдөр үйл ажиллагаа явагдах эсэх болон сар гарах цагтай уялдуулан цагийн мэдээллийг 3 цагийн өмнө мэдээлэл өгөх юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gouy