Нийгмийн

Ирээдүйн инженерүүдийг бүтээе – Эйнштейн карт

"Дэлхийн сансрын 7 хоног" Монгол Улсад  2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхийн сансрын долоо хоног бол 90 гаруй улсад нэгэн зэрэг зохиогддог шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Монгол улсад 2 жилийн өмнөөс анх удаа “ДүДү Хүүхдийн Музей” санаачлан зохион байгуулж байгаа. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүр 10 дугаар сарын 4-өөс 10-ны хооронд зохион байгуулна гэж тунхагласан байдаг.

Хүүхэд багачууд маань тус арга хэмжээнд орохдоо сансрын нисгэгчийн анхны шалгалт өгч, 6 төрлийн workshop-д хамрагдаж, галзуу эрдэмтний туршилтад оролцож цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн юм.

Энэ жилийн наадмын хувьд GALAXY SPONSOR-р Худалдаа Хөгжлийн Банк – Эйнштейн карт ажиллаа. Ирэх жилийн "Дэлхийн сансрын 7 хоног"-оор бяцхан эрдэмтэн та бүхэнтэйгээ эргэн уулзъя.

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БҮТЭЭЕ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button