Гадаад мэдээДЭЛХИЙ

Барианд орохоос өмнө "баярласан" Өмнөд Солонгосын тамирчин алтан медаль хүртсэнгүй

Алтан медалийн эзэн болно гэдэг тэмдэглүүштэй зүйл. Ийм ч учраас тэмцээнд ялсныхаа дараа тамирчид баярласан сэтгэлээ илэрхийлж тэмдэглэдэг. Гэвч заримдаа хэтэрхий эрт тэмдэглэснээс болж медалийн тавцан дээр зогсох байсан тамирчид шагналт байраа алдсан тохиолдлууд заримдаа гардаг билээ.

Тэгвэл багаараа алтан медаль авах байсан боловч нэг тамирчин эрт тэмдэглэсний улмаас мөнгөн медалийн тавцан дээр зогссон явдал “Ханжоу 2022” Азийн спортын их наадмын үеэр гарсан байна.

Даваа гарагт дугуйт тэшүүрийн багийн 3 мянган метрийн төрөлд медалийн төлөөх уралдаан болсон юм. Өмнөд Солонгос энэ төрөлд алтан медаль авах байсан ч 27 настай Жун Чёл Вон барианд орохоосоо өмнө гараа өргөн тэмдэглэсэн тул Тайванийн тамирчин Хуан Юу Ли түрүүлсэн аж.

Жун Чёл Вон

Тайвань 0.01 секундээр ялж алтан медаль авсан юм. Уг явдлын дараа Жун “Би том алдаа гаргасан. Бариа руу дээд хурдаараа ороогүй. Анхаарал болгоомжгүй хандлаа. Маш их уучлаарай” гэж хэлжээ. Жуны хувьд алтан медаль алдсанаас гадна БНСУ-ын цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжоо мөн хийсгэв.

Өмнөд Солонгост бие бялдрын чадамжтай бүх эрэгтэй хүн 28 нас хүрэхээсээ өмнө 18 сар цэргийн алба хаах ёстой байдаг. Гэхдээ Олимпоос медаль, Азийн спортын наадмаас алтан медаль авсан тамирчид энэ албанаас чөлөөлөгддөг юм.

Эх сурвалж: CNN, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-05 02:54

Энэ бол мартаж болохгүй сургамж

Зочин
Зочин
2023-10-05 08:46

Манай Мандахнаран бас ингэж �##�даж байж билээ. Ял�##�таа хэт эрт зарласан.

Зочин
Зочин
2023-10-05 13:33

Төгсгөлдөө финишээ сн хийх ёстой бдг биз дээ ккк

Guide
Guide
2023-10-05 20:35

Үүнийг тэрлэгч Та бичсэн зүйлээ эргээд унш даа. Юуны чинь 2022 он? Эсвэл өнгөрсөн б�##�арсан юм бичээд бгаам уу?

Зочин
Зочин
2023-10-06 06:53
Reply to  Guide

Энэ наадам 2022 онд зохиогдох ёстой байсан ч ковидын нөхцөл байдлаас болоод болоогүй ч энэ жил нөхөж зохиогдохдоо оныг нь хэвээр нь бичихээр болсон гэсэн.

Зочин
Зочин
2023-10-06 04:03

Одоо тгд жавхлан юмдаа????

Зочин
Зочин
2023-10-06 08:53

Манай нөгөө чөлөөтийн Мандахнаран шиг л юм болжээ тамирчин хүн ямарч үед сэтгэлээ барих хэрэгтэй баярлаж хэзээч амжина даа!!

Зочин
Зочин
2023-10-06 09:33

Албаар ийм юм хийсэн байхоо.

Холбоотой мэдээ

Back to top button