Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газар сансарт хог тарьсан хэргээр анхны удаа торгууль тавив

Дэлхийн тойрог замд олон тооны хаягдал нисэж явдаг билээ. Тэгвэл АНУ-ын засгийн газар сансарт хог тарьсан хэргээр “Dish Network” компанид 150 мянган ам.долларын торгууль ноогдуулсан байна.

Энэ нь тус улсын засгийн газар сансрын хог дээр торгууль ноогдуулсан хамгийн анхны тохиолдол юм. АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC) “Dish Network” компани хуучирсан “EchoStar-7” хиймэл дагуулаа үйл ажиллагаанд байгаа бусад хиймэл дагуулаас хангалттай хол зайд шилжүүлээгүй гэж үзжээ.

Тус компани энэ асуудал дээр хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж “FCC”-тэй тохиролцоонд хүрсэн гэсэн юм. “Dish Network” нь “EchoStar-7” хиймэл дагуулаа 2002 онд нисгэсэн байна.

Тэр цагаас хойш энэхүү хиймэл дагуул дэлхийгээс 36 мянган км-ийн зайд тойрон эргэсэн байна. “Dish Network” энэ хиймэл дагуулаа 299 км холдуулах ёстой байсан ч 2022 онд 122 км түлш нь дууссан гэх шалтгаанаар 122 км л холдуулсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button