Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгос цахим дайны нөөц хүчинтэй болно

БНСУ-ын зэвсэгт хүчин цахим орчинд Хойд Солонгосын үзүүлж буй аюул заналхийллээс сэргийлж 2025 он гэхэд цахим дайны нөөц хүчин байгуулахаар зорьж байна.

Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мягмар гарагт /2023.10.03/ мэдэгдэл хийхдээ дайн гарах үед Хойд Солонгосын цахим дайны ангиудыг нэн даруй хүчингүй болгох тусгай хүчинтэй болохоор ажиллаж байгаа гэжээ.

Цахим хүчнийг өмнө нь цэрэг, цагдаагийн кибер орон зайн аюулгүй албанд ажиллаж байсан хүмүүсээс бүрдүүлэх аж. Албаны хүн энэ талаар мэдэгдэл хийхдээ 100 мянган мэргэжилтнийг кибер аюулгүй байдлын чиглэлээр сургах үндэсний төслийн дагуу дайны хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэсэн байна.

Орчин цагийн дайнд цахим аюулгүй байдлыг бэхжүүлэх нь илүү ач холбогдолтой болсоор ирсэн. Жишээ нь Украины дайн эхэлснээс хойш Оросын хакерууд Украины цахим дэд бүтэц рүү халдаж, засгийн газрынх нь хэд хэдэн хэлтэс, агентлагийн вэб сайтууд унасан билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button